Туршилт мэдээлэл

-2011 онд байгуулсан Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо улсын хэмжээнд энэ чиглэлээр төгссөн хөдөлгөөн засалч нарыг нэгтгэж, насан туршийн боловсролд хамруулан, мэдээллээр хангах зорилготой. Түүнчлэн хөдөлгөөн засалчдад тулгардаг асуудлууд, тэр дундаа хууль, эрх зүйн орчныг шийдвэрлэх тал дээр анхааран ажилладаг. 2015 онд Дэлхийн бие бялдар, хөдөлгөөн заслын холбоонд элссэн. Ингэснээр тухайн байгууллагаас гаргаж байгаа бичиг баримт, удирдамж зэргийг шууд хэрэглэх эрхтэй. Цаашлаад гадаад харилцаа, туршлага судлах зэрэг давуу талтай. Жил бүрийн есдүгээр сарын 8-нд Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэдэг. Энэ оны сэдэв нь “Ковид-19”-ийн урт хугацааны үеийн хөдөлгөөн засал”.

-Иргэд нуруу, хөл өвдлөө гээд дур мэдэн сургаар “эмчилдэг”. Та энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Нурууны өвдөлтийн шалтгаан хүн бүрт өөр. Аль үе, ямар булчингийн үйл ажиллагаа доголдсоныг тогтоохгүй, ерөнхийд нь массаж хийх нь үр дүнтэй биш. Массаж хийхээр хэсэг газрын цусан хангамж сайжирдаг тул тухайн үедээ өвдөлт нь бага зэрэг намдана. Тэрнээс биш, анатоми, физиологийн хувьд алдагдсан зүйлийг нь бүрэн засаж, хэвийн түвшинд оруулж чадахгүй. Тиймээс нарийн мэргэжлийн хөдөлгөөн засалчид үзүүлээд, булчингийн үйл ажиллагааны алдагдал, хөдөлгөөний хязгаарлалт байгаа, эсэхийг тодруулсны дараа өөрт тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ өвдөлтийг бууруулах эмчилгээнүүдийг хамт хийнэ. Өөрөөр хэлбэл, хавсарсан, цогц эмчилгээ хийнэ. Түүнчлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *